Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам
Үйлчлэгч нарын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Ажил эхлэхийн өмнө бүрэн уншиж танилцана.
- Баталсан
- Гүйцэтгэх захирлын тушаал
- Огноо
- 2024.01.04
- Тушаалын дугаар
- 24/02 тоот, Хавсралт
- Хамрах хүрээ
- «Урбан линк» компанийн нийт Үйлчлэгч нар
Ерөнхий зүйл
- 1Энэхүү ХАБЭА-н зааварчилгаа нь «Урбан линк» компанийн нийт Үйлчлэгч нарт зориулсан болно.
- 2Үйлчлэгч нар ажиллах явцад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дор дурдсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллана.
- 3Өглөө ажилд ирээд биеийн халууныг хэмжүүлнэ. Хэвийн (35.5°C – 36.9°C) байж ажил гүйцэтгэнэ.
- 4Үйлчлэгч ажил эхлэхэд энэхүү аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, ХАБЭА-н зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсны дараа ажлын байранд гарна.
- 5Ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөж зүүсэн байна.
- 6Ажлын бүрэн бүтэн багаж хэрэгсэл, материалтай байж ажлын байранд гарна.
- 7Ажилтан энэхүү зааварчилгааг Хөдөлмөрийн гэрээний хугацаанд дагаж мөрдөнө.
Урьдчилан сэргийлэхХалтиргаа гулгаанаас сэргийлэх
- Шалыг үргэлж хуурай байлгаж, асгарсан шингэн, шил шаазангийн хагархай байвал дор бүр нь цэвэрлэнэ.
- Шал угааж байхдаа АНХААРУУЛАХ шар тэмдгийг нойтон хэсэг дээр байнга тавина.
- Хувинтай усыг зөөвөрлөхдөө бялхам дүүрэн хийж болохгүй, 3/4 орчмоор хийсэн байна.
- Өглөө, оройн бүрэнхийд цэвэрлэгээ хийхдээ гэрэлтүүлгийг заавал асаана.
- Шатны хонгил, гулсуур угаахдаа болгоомжтой байна.
- Цасыг цэвэрлэхдээ эхний ээлжинд явган хүний зам, дараа нь машин замыг цэвэрлэнэ.
Урьдчилан сэргийлэхЦахилгаан хэрэгсэлтэй харьцах
- Машин, тоног төхөөрөмжийг заавал унтрааж, цахилгаанаас салгасны дараа арчиж цэвэрлэнэ.
- Унтраалга, розетка, уртасгагч, товчлуурыг арчихдаа бага зэргийн чийгтэй даавуугаар болгоомжтой арчина.
- Машин, тоног төхөөрөмжийн эд анги, дулааны радиатор, хоолой, бусад зүйлс цахилгаан гүйдэлтэй байгааг мэдвэл цэвэрлэгээг зогсоож, холбогдох хүмүүст яаралтай мэдэгдэнэ.
- Ажил тарахад цахилгаан багаж, тоног төхөөрөмж салгагдсан эсэхийг заавал шалгана.
Урьдчилан сэргийлэхӨндрөөс унахаас сэргийлэх
- Өндөр газар ажиллахаас өмнө биеийн байдлаа хянаж, хэвийн байгаа тохиолдолд гарна.
- Өндөр газар буюу шат хэрэглэж угаах шаардлагатай газар хамгаалалтын бүс, каска хэрэглэх, хамгаалалтын бэхэлгээ заавал хийнэ.
- Өндөрт ажиллах зөвшөөрөл, зааварчилгаа өгсөн ажилтан хажууд нь заавал байлцана.
- Цонх угаахдаа аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой угаах, цонхны тавцан хуурай байх, цонх хаалттай байна.
- Өндөр дээр гарч ажиллахдаа шат хэрэглэх бол бат бөх хөл, суурьтай байх, 60 градусаас илүүгүй налуутай байрлуулна.
Урьдчилан сэргийлэхГэмтэж бэртэхээс сэргийлэх
- Хана, шал угаахын өмнө эд хогшлын байрлал, тогтворыг шалгаж, ойчихоор зүйл байвал аюулгүй болгосны дараа цэвэрлэнэ.
- Модон, төмөр, шилэн зэрэг эд зүйлсийг угаахдаа хадаас, шил, өргөс, бусад хатгах зүйлсээс болгоомжилно.
- Хог, хогийн савны доторх хагархай бутархайг гараар хамж болохгүй, шүүр хамуур, бээлий зэргийг ашиглана.
- Аливаа зүйл эвдэрсэн, хагарсан, хугарснаас үүдэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд гэмтэл бэртэл учрах аюул байгааг анзаарсан даруйд шууд удирдлагад мэдэгдэж, аюулгүй болсны дараа шууд удирдлагын зөвшөөрлөөр ажиллана.
- Ажилтан ажил гүйцэтгэж байхад биед нь ямар нэг зовиур илрэх, үйлдвэрлэлийн осол гарах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох зөрчил эсвэл эрсдэл илэрвэл шууд удирдлагад даруй мэдэгдэж, хэвийн болсны дараа ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Урьдчилан сэргийлэхХалдвар, өвчлөлөөс сэргийлэх
- Шинэ Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, ажил эхлэхээс өмнө заавар зөвлөмжтэй танилцаж заавал дагаж мөрдөнө. Халдвараас сэргийлэх ариутгалыг өдөр тутмын цэвэрлэгээнд 20–30 минут тутамд хийнэ.
- Ханиад, томуу зэрэг халдварт өвчин туссан үед шууд удирдлагад хэлж чөлөө авна.
- Халдварт өвчин туссан тохиолдолд эмчийн хяналтанд орж, бүрэн эдгэсний дараа буюу эмчийн зөвшөөрлөөр ажил гүйцэтгэнэ.
- Үйлчилгээний ажилтан нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын бээлий, хэрэгсэл заавал өмсөнө.
- Цэвэрлэгээ хийсний дараа заавал гараа угааж байж хоол хүнстэй харьцана.
- Цэвэрлэгээний алчуурыг бохирдол үүссэн болгоны дараа дунджаар 40°C халуунтай усанд сайтар угааж, дараагийн гадаргууг цэвэрлэнэ. Алчууранд тогтсон нян бактерийг устгахын тулд зориулалтын бодистой усаар угаана.
- Цэвэрлэгээ, ариутгалын химийн бодисуудыг зааврын дагуу тун хэмжээгээр хэрэглэх, нүд, амьсгалын эрхтнээс хол байлгаж харьцах, бодисыг зориулалтын савтай нь хадгална. Үүнд Цэвэрлэгээний бодисын зааварчилгаа-г мөрдөж ажиллана.
- 1 хувин усанд 10 грамм хлорын шохойн уусмал хийж ариутгалын цэвэрлэгээ хийнэ.
- Цэвэрлэгээ, ариутгалын химийн бодисуудыг таглаатай байлгаж, зөв хадгалж тээвэрлэнэ.
- Аюултай хог хаягдлаас халдвар, аюул дамжихгүй байхад анхаарна. Ууттай хогийг биеэс хол байлгаж авч явах, чирж болохгүй.
- Биологийн аюултай хогийг тусад нь ялгах, хогийн савуудад ялгах тэмдэг тавьсан байна.
Хатуу хориглоноХориглох зүйлс
- Ажилтны биеийн халуун 37.0°C-аас дээш байвал ажлын байранд гаргахыг хориглоно. Энэ тохиолдолд яаралтай гэрт нь буцааж, эмнэлгийн хяналтанд орохыг зөвлөнө.
- АНХААРУУЛАХ шар тэмдэггүй шал угааж арчихыг хатуу хориглоно.
- Хувинтай ус зөөвөрлөхдөө гүйхийг хориглоно.
- Залгаатай байгаа цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нойтон, чийгтэй алчуураар арчихыг хориглоно.
- Нойтон гараар цахилгааны залгуур, ил утсанд хүрэхийг хориглоно.
- Цахилгааны ил болон хамгаалалтгүй утсанд хүрч болохгүй.
- Ажиллуулж үзээгүй, заавартай нь танилцаагүй, ажиллуулахыг шууд удирдлагаас зөвшөөрөөгүй тохиолдолд цахилгаан, тоног төхөөрөмж, бусад машины эд ангийг асааж болохгүй. Оролдож асаахыг хатуу хориглоно.
- Тоног төхөөрөмжийн эд анги, ил залгуур, бусад розетка, уртасгагч гэмтэлтэй байгааг мэдсэн тохиолдолд дур мэдэн засварлаж ажиллуулахыг хориглоно.
- Техникийн хувьд бүрэн биш машин, тоног төхөөрөмжийг ажиллуулахыг оролдох, засвар үйлчилгээг дур мэдэн хийхийг хориглоно.
- Хамгаалалтын бүс, каска болон хамгаалалтын бэхэлгээгүй өндрийн ажилд гарахыг хатуу хориглоно.
- Жирэмсэн болон даралт багатай эсвэл ихтэй ажилтныг өндөрт ажиллахыг хориглоно.
- Шатны оронд зориулалтын бус хайрцаг, сав, эд зүйлс ашиглахыг хатуу хориглоно.
- Дүрэмт хувцасыг сүлбээр зүүгээр хатгаж торгоох, уяа гогцоотой бүс хэрэглэхгүй.
- Дүрэмт хувцасны халаасанд шил толь, иртэй үзүүртэй зүйл, асгарч бутрах зүйл байлгахыг хориглоно.
- Эмэгтэй ажилтан дангаар 20 кг, хоёулаа 50 кг-аас илүү ачаа өргөхийг хориглоно.
- Хогийг аюулгүйн гарц болон хаалга, шатны хонгил зэрэг хөдөлгөөний замд саад болохоор газар тавьж болохгүй.
- Хогийн сав болон хогийн уутан доторх хогийг нүцгэн гараар авахыг хориглоно.
- Хогийг дарах, шахах, гараа хийж хайлт хийхийг хориглоно.
- Цэвэрлэгээний бодисыг өөр саванд хийх, хадгалах, хаяг тэмдэггүй байлгахыг хатуу хориглоно.
- Ажлын байран дээр янз бүрийн хайрцаг, саван дээр суухыг хориглоно.
Хариуцлага
Үйлчилгээний ажилтан нь энэхүү стандартыг мөрдөж ажиллах бөгөөд түүнийг зөрчсөн ажилтанд Хяналтын хуудсыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг үндэслэн хариуцлага тооцно.
Стандартын хэрэгжилтэд шууд удирдлага буюу менежер хяналт, шаардлага тавьж ажиллана.